Ямар учиртай газар вэ гэж үү?

Улс орны нийгэм эдийн засаг болон эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар дугуй ширээний ярилцлага хийнэ.

Цагаан сүүний домог. Ц.Түмэнбаяр

2022-02-22, 10:44

Амьтай бүхэн цэнгэн жаргамаар тунгалаг сайхан зуны өдөр. Тэртээ холоос уухайлан хашгирах дуу бүдэг бадаг сонсдож, тэнгэрийн хаяанаа цагаан тоос манарна. 

Аарцаг яс нь задран алдтал өвдөх хоёр тулгар бүсгүй. Гэрийн баруун хатавчинд Ойрадын Шарбаатарын залуу хатан Насан, тэр тушаа гадаа хаяанд олзны бүсгүй, хоёул ханын үдээр шажигнатал зуурч ёолон гиншинэ. Олзны бүсгүйн эр нөхөр халхын баатар жанжин дөнгөж өчигдөрхөн Шарбаатарын хурц илдний ирэнд, хүүг нь тээж үлдэх залуу хатныхаа нүдэн дээр амь эрсэдсэн. Ойрадын жанжин “олзны хатнаас охин төрвөл өршөөнө. Хүү төрвөл дор нь ална. Миний хатнаас...

Дэлгэрэнгүй...

ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХИЙН УЧИР

2022-02-22, 10:32

“Үнэлгээгүйгээр ямар үйл ажиллагаа үр ашигтай, өгөөжтэй явах учиргүй” гэдэгтэй санаа нийлэхгүй хүн бараг үгүй байх. Иймээс ч суралцаж байгаа суралцагчаас эхлээд төрийн яамны ажилтан хүртэл шалгуулж, үнэлүүлж, анги дэвшиж, албан тушаал ахиж, цалин хөлс, шагнал урамшуулал авч яваа, ингэх ёстой ч гэж ойлгодог. Бараг үүний тулд ч “суралцаж, ажиллах” ёстой гэсэн итгэл үнэмшлээр ажил, амьдралдаа ханддаг болж байгаа гэхэд нэг их хилсдэхгүй.
Өнөөдөр манай нийгмийн бүхий л салбарт “хяналт, шалгалт”, “үнэлгээ дүгнэлт” байсаар байгаа. Түүнийгээ улам бүр чанартай болгохыг ч хичээсээр байгаа. Тухайлбал, “...

Дэлгэрэнгүй...

ХУУЛИЙН БИЧВЭР ДЭХ ЗАРИМ ХОЛБОХ ҮГИЙН ХЭРЭГЛЭЭ

2021-03-15, 18:30

ХУУЛИЙН БИЧВЭР ДЭХ ЗАРИМ ХОЛБОХ ҮГИЙН ХЭРЭГЛЭЭ[*]

(Өгүүлэл)

 

Солтанмуратын Өмирбек
Хууль зүйн магистр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч


Өгүүллийн хураангуй: Энэхүү өгүүлэлд Эрүүгийн хууль, Иргэний хуулийн тодорхой зүйл, заалтууд дахь зарим холбох үгийн алдаатай хэрэглээ болон Монгол Улсын Үндсэн хууль дахь “буюу”-ийн буруу хэрэглээг тус тус жишээ баримттайгаар хэл шинжлэлийн эх сурвалжуудыг үндэс болгон харьцуулан судлахын зэрэгцээ хуулийн хэл найруулгад туслах үгсийн зөв зохист хэрэглээг анхаарч, хууль зүйн ...

Дэлгэрэнгүй...

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ МЭДЭХ ЭРХ

2021-03-15, 18:27

Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх эрх[1]   Солтанмуратын ӨМИРБЕК
(Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхийн шүүгч,
Хууль зүйн ухааны магистр)
Энэхүү өгүүллийн хүрээнд  шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх эрхийн агуулгыг тодорхойлж, улмаар уг эрхийг хангах үүднээс шүүхийн шийдвэрийг хүний эрхэд суурилсан хандлагаар боловсруулах талаар авч үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-т иргэн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл, уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомд...

Дэлгэрэнгүй...

Цөөн мөрүүд

2020-10-11, 19:07

 Эзгүйд чинь

Эзгүйд чинь

Эл  хульхан

Арвайхээрийн гудамж

Аниргүйхэн

Чи минь үгүйд

Чив чимээгүйхэн

Чихэр болоод дарс амтгүй

Өөрийн минь дурладаг

Өөриймсөн харц алга

Өдөр яасан удаан

Өмнө минь чи хэзээ инээх вэ?

2020.

Өдрийн одонд

Зоргоор бус сургаар таарна

Зориуд бус золоор таарна

Зургаар бус зөрүүд тавилан

Зөнгөөр бус зүүдээр учруулна

Хилгүй сэтгэлийн хөлгүй дурлал

Хүслээр бус хүлээлгэж ирнэ

Хуульгүй бодлын хувьгүй хайр

Хөглөж бус хөндүүрлэж үлднэ

2020.

 

Өрх тусгаар амьдралд

Өмөртлөө санах хэцүү

Өрц...

Дэлгэрэнгүй...

Би эрэлчин хүн

2020-10-11, 19:07

Эрэлчин

Би эрэлчин

Зөв сэтгэл

 хүнлэг чанар

Сайхан хүний эрэлчин

Насаараа хайсан

Надад олдсон

Нартад ховорхон эр

Намайг тоосон

2008.10 сар

Дэлгэрэнгүй...

Явган мөрт

2020-10-11, 18:12

 

Болдогсон бол мөнгөн саран дээр

Бодлоос ургасан түүнийхээ дүрийг

Ганцхан өөртөө харагдахаар зурчихаад

Гэгээвчээр түүнийгээ ширтэн суухсан

 

Гэгээн цайлган нас он жилд дарагдахад

Гэрэлт зүрхний гүнд чиний дүр бүдгэрсэнгүй

Дурлалцаж явсан хонгор насны дурсамж

Дурайсан замын уртад хуучирч ер элэгдэхгүй нь

 

 

 

 

 

...

Дэлгэрэнгүй...

Гуниг үерлэх намар цагийн дуу мэт

2020-10-11, 18:05



Найраг хөглөрсөн хонгор шаргал өдрүүдийг эргэн санахад  
Намайг хөглөсөн дурлал юутай гашуун байсныг мэдэрнэм
Гоо төгөлдөр ялдам бүсгүйн ааль дарс мэт цалгих 
Гоонь эрийн болзоо сар аргамжиж үүр цайлгана. 
 
Элэг эмтрэн гомдол тээж, нулимсаа зуурч явсан ч 
Хайрласаар дуусах ганц гал минь чи байлаа 
Эрлэгт очиж диваажинд заларсан ч 
Эргэж сарвайх ганц хайр минь чи  байлаа 


Хувцас норгож гар дааруулаагүй 
Хувь заяа тэгшитгээч намираа бороо минь 
Намар гэж гуниг даллаагүй ч 
Намайг нэвтэлсэн зөөлөн шиврээ бо...

Дэлгэрэнгүй...

орчуулга

2020-10-02, 13:05

Долоо дахь өгүүлэгч. Мураками.

- Тэр давалгаа ч 10-р сарын үд дунд золтой л намайг үгүй хийчихээгүй шүү. Тэгэхэд би 10 настай байсан гэж намуухан хоолойгоор 7 дахь хүн өөрийн түүхээ хүүрнэж эхлэлээ.
Энэ шөнө тэр хамгийн сүүлийнх нь байсан юм. Цагийн зүү 11 дөхөж байлаа. Өрөөнд тойрч суусан сонсогчдыг шөнийн харанхуйгаас зүүн зүгийн салхи үе үе үлээн сэрүүцүүлж байв. Салхи модны навчис сэрчигнүүлэн зөөлөн хүүгэх чимээ гарган хаа нэгтээ нисэн одож байлаа.
- Энэ бол миний өмнө үзэж хараагүй агуу том давалгаа байсан юм гэж 7 дахь үргэлжлүүлэв. - давалгаа намайг арай л хамчихаагүй, г...

Дэлгэрэнгүй...

“Боловсролын чанар”-ыг үнэлэх асуудалд

2020-09-10, 16:02

“Боловсрол” гэхлээр хүмүүс ихэвчлэн “хүний эзэмшсэн мэдлэг, чадвар” гэж ойлгодог, жаахан гүнзгий боддог зарим нь дээр нь “хүний хөгжил, төлөвшил”-ийг багтааж ойлгоно. Гэхдээ, “боловсролын салбар” гэхлээр “боловсрол олгодог сургууль, багш нар”-ыг боддог. “Боловсролын чанар” гэхлээр “сурагчдын сурлагын чанар”-ыг ойлгож, “боловсролын чанар муу байна” гэвэл, “багш нар хүүхдүүдийг муу сургаж байгаа юм байна” гэсэн гэж үзээд “боловсролын шинэчлэл” гэхлээр “багш нарын ажлыг л шинэчлэх хэрэгтэй юм” гэсэн утгатай санаа буудаг. Тэгээд шинэчлэгдсэнийх нь үр дүнг “хүүхдүүдийн дүн сайжрахаас харна” гэвэл, ...

Дэлгэрэнгүй...

Боловсролыг төрөөс зохицуулахын учир

2020-09-10, 15:49

Төвлөрсөн удирдлагын тогтолцооны үед, “төр”-ийг “дарангуйллын зэвсэг” гэж үзэж, бүх нийтээрээ түүний бүхий л шийдвэрийг даган мөрдөж ажиллаж амьдрах үүрэг хүлээдэг байсан. Харин эдүгээ, “төр”-ийг ямар хэмжээнд, юу гэж ойлгодог, заадгийг мэдэхгүй. Ямарч л гэсэн “төр”-д гарсан “хэд” маань, өөрийн дураар, төрийн өмчийн “эзэн” болсон мэтээр аашилж, ажиллах янзтай. Дээр нь “төвлөрсөн удирдлага”-ыг хэрэгжүүлэх ёстой гэж ойлгодог нь саяны “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах” талаар хийсэн “хэлэлцүүлгэ”-ээс харагдаж байна. уул хэлэлцүүлгэд оролцогчид мөн л нэг тийм хандлагатай бололтой.
Ардчи...

Дэлгэрэнгүй...

Төрийн албаны шалгалтын 2020 оны цахим ном

2020-09-10, 10:21

Төрийн албаны шалгалтын 2020 оны цахим номыг дараах линкээр орж сонирхоно уу. https://www.yumpu.com/en/document/read/63998222/-2020

Дэлгэрэнгүй...

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

2020-09-10, 09:50

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дугаар тогтоолын хавсралт
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
 
Монгол Улсын Их Хурлын ээлжит 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд оролцсон Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан нам, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналуудад үндэслэн 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж ба...

Дэлгэрэнгүй...

Хүчтэй үгс

2020-07-25, 19:27

ЗАЛУУСТ: ЧАМАЙГ ХУРЦЛАХ УТГА БҮХИЙ "ХҮЧТЭЙ" 80 АНГЛИ ҮГ 2020-04-24 | 12:58:00    

Зохиолч С.Эрдэнэболдын “Монгол Зарчим” ном бол залууст урам зориг, шинэ санаа, ихийг хийж бүтээх сэдлийг төрүүлэх бодит амьдралаас сэдэвлэсэн нөлөө бүхий бүтээл юм. Энэ номонд багтсан урам зориг төрүүлэхүйц англи үгнүүдийг залуус та бүхэнд багцлан хүргэж байна. Таны англи хэлний мэдлэгийг эерэгээр нэмэх эдгээр үсгийг цаг гарган заавал цээжлээрэй.

 

(Чамайг хурцлах хамгийн хүчтэй 80 үг) Урам зориг хүсэл тэмүүлэлд хөтлөгч үгс (Aspirational words that test the strongest)

 

I...

Дэлгэрэнгүй...

ХАЧИН НАМАР өгүүллэг

2020-07-22, 11:14

  Зохиогч Т.Бум-эрдэнэ  

Навчис хөлөөр хөглөрөх нь бодол ганихраахын шалтаг санж уу. Сэтгэл холбилзуулсан хөндий салхи сэм сэмхэн сэвэгнээд энэ намрын улирал гээч мөн ч хачин шүү. Хүйтэрхээс өмнө амжих гэсэн мэт сүүлийн хэдэн өдрийн нар өнөөдрөөр л дуусгавар болох болов уу даа, янз нь. Худлаа даа, худлаа гэдэг шиг энэ налмагар шар наранд итгэх арга алга. Өдий болтол амьдарсан би энэ зэргийн намрын аалийг нэг мэдэлгүй яахав дээ.
Түүнийг хүлээх ёстой газар нь манай ажлын ойролцоох модон сандал бүхий цэцэрлэг. Хаа очиж энд тамхи татаж болдог нь болж гэм.
Үгүй ээ мөн сонин ертөнц юм даа. Үхэ...

Дэлгэрэнгүй...

Кантик :)

2020-02-17, 13:12

       Кантемир Балагов гэх энэ залуутай анх Теснота киногоор нь танилцаж байлаа. 91 оны 30  хүрээгүй энэ залуугийн хийсэн бүрэн хэмжээний 2 кино болох Теснота 2017 (Давчуу) болон Дылда 2019 (Гозон) нь тус бүртээ л шуугиан тарьж элдэв шагналуудыг түүн, Балагов маань хэвлэлийн "Баатар" болоод буй.  Оросын кино найруулагч Сокуров нь Орос улсын харъяат Кабардино-Балкарийн Нальчик хотод өөрийн курсээ хичээллүүлэхэд суралцаж төгссөн 20д залуусын нэг ба 5 жил үргэлжилсэн энэ курсын 3-р курсээс нь шууд элсэн орж 2015 онд төгссөн байна.

Түүний дээрх 2...

Дэлгэрэнгүй...

Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав өгүүллэг

2020-01-14, 10:46

Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна. Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа. Тэр шүүгээн дээрх утсанд хүрэх гэж байдаг чадлаараа тэмүүлсэн боловч эцсийн мөчид түүнийгээ авч чадалгүйгээр унагаасан бололтой өрөөний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хөндий дуугаран хэвтэнэ. Өөрийгөө л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Өрөөнд юмс ундуй сундуй хэвтэх агаад хэн ...

Дэлгэрэнгүй...

Гарчиггүй

2019-12-23, 12:08

Бүсгүй минь...
Гуалиг биеэ гайхуул
Гуя хасаа гялалзуул
Задгайхан хувцастай гунх
Залуусын урдуур ганх
Сүрчигний үнэрээ сэн хийлгэ
Сэтгэлийг нь сэрт хийлгэ
Барьц алдаж тэд талимаараг
Баахан ширтэж алмайраг
Араас чинь чангаавал
Алгадаад унага.
Аманд нь шүлсэвч
Араас нь салаавч....Гүйцээ.2019-12-12 13:24

Дэлгэрэнгүй...

Хөндөгдөж буй асуудлууд

Шинэ жилээ ярьцгаа..

Манайхан энд шинэ жилээ яаж тэмдэглэхээ ярилцацгаа.. хэрвээ он гаргаад хийнэ гэвэл.. тэр нь тэгээд н...

Уулзая, учрая

 Энд ихэвчлэн уулзая, учрая л гэсэн юм бичсэн байдаг юм байна шүү. Хүнтэй суугаад алга болчихоо...

Ууланд аялах

 Сайн байцгаана уу блогийн бичиг нар минь. Та нартайгаа уулзаагүй удсан байна шүү. Комын ард ба...

Блогмны 7 жилийн ой..

Анх 2006 оны 2 сарын дундуур анх блогмн нээгдэж байжээ. 7 жилийн ой болохым байна даа.. Албан буса...

salhind garah uu

on garsnaas hoish l yarigdsan nuguu aldart bolor tooloh ajillagaa ehleegui l bn.. obodiin zugees ene...

Санаа оноонууд нь энд байна

Төөрсөн бол ийшээ: